Энэ сарын 03 буюу маргааш оройн 23:00 цагаас энэ сарын 05-ны 06:00 цаг хүртэл замын сэтэлгээний ажил хийгдэх тул Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаахаар болжээ.Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд иймд тээврийн хэрэгслүүд "Сүлжмэл" ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчих юм.
Замын хөдөлгөөнийг хааснаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “БҮК 2”-оос ДЦС-4 ТӨХК “ТК 844” хүртэлх 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өргөтгөлийн барилга угсралтын "БСД-ОД" ХХК болон "ТАКААНАР" ХХК түншлэл гүйцэтгэх юм.

















































