
Энэ жил нийслэлийн хэмжээнд 54.9 километр замын өргөтгөн шинэчилж, 40.4 километр замыг шинээр барихаар төлөвлөжээ. Баянзүрх товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрдэг 17.6 километр шинэ замын далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үед, буталсан чулуу суурийн ажлууд хийгдэж байгаа аж. Энэ замын "Эсто" компани наймдугаар сард хүлээлгэж өгөх гэрээ хийсэн байна.Мөн Зайсангийн хойд талын гүүрний хоёр талын замыг хаасан учир иргэд урдуур нь зорчих шаардлагатай болж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/