
Он дамжин хийгдэж байгаа томоохон зам засварын ажлууд байгааг холбогдох албаныхан хэлж байна. Тухайлбал, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван километр зам, Сэлхийн зуслангийн 4.5 километр зам барих ажил болон Нисэхийн Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 километр автозам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн зургаан километр авто замын ажил төлөвлөгөөний дагуу эхэлсэн байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/