
"Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцны захиалгын бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн материалыг нэгтгэн Засгийн газрын 2014 оны 36 тоот тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягталж дуусчээ. Тиймээс иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ tosk.gov.mn сайтаар өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгах боломжтой юм. Улмаар журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарилах орон сууцны тооноос илүү гарсан бол сугалаа явуулах бөгөөд энэхүү сугалааны үйл явцыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар олон нийтэд шууд дамжуулах юм байна.
Д.Дуулим