
Сүхбаатар дүүргийн Засаг дарга хогны мөнгөө төлөхгүй байгаа аж ахуй нэгж, айл өрхүүдэд зориулсан 169 тоот захирамжийг өчигдөр гаргажээ. Тус дүүрэгт хог хаягдлын хураамж төлөгчдийн 80 орчим хувь нь мөнгөө төлдөгч 20 хувь нь үүргээ биелүүлдэггүй байна. Тиймээс өчигдрөөс эхлэн орлогын байцаагч нар хог хаягдлын хураамжийг орлогын албан татвар таслан бэлнээр авахаар болжээ.
Д.Дуулим