
Хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлагыг ангилвал: ахуйн ослын 6, зам тээврийн ослын 7, аврах ажиллагаа 8, дэд бүтэцтэй -1, тэсэрч дэлбэрэх-1, химийн бодис үнэртсэн 3, мал амьтан үхсэн-3, далан хальсан, усанд автсан -2, цогцос гаргах 6 дуудлага байна.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 205,9 сая төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөж 1 хүн нас барж, гал түймэрт өртөж 1 хүн түлэгдэж, ахуйн болон зам тээврийн осолд бэртэж гэмтсэн 12 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 15 хүнийг эмнэлэгт хүргэн, 6 цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, болзошгүй гамшгийн аюулаас 80 хүний амь бие, 27,0 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийслэлийн хэмжээнд гарсан гамшгийн дуудлагыг дүүрэг тус бүрээр харуулбал Баянзүрх дүүрэгт 77 удаа, Сонгинохайрхан дүүрэгт 46 удаа, Баянгол дүүрэгт 35 удаа, Сүхбаатар дүүрэгт 51 удаа, Хан-Уул дүүрэгт 25 удаа, Чингэлтэй дүүрэгт 37 удаа, Налайх дүүрэгт 8 удаа, Багануур дүүрэгт 5 удаа , Багахангай дүүрэгт 1 удаа тус тус гарсан байна.
Гамшгийн дуудлагыг тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6,6 хувиар буурсан байна. Гамшгийн нийт дуудлагын 87,0 хувь нь объектын гал түймэр эзлэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/