
Төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэг бүхий Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс талархалтай байдаг.
Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны хэргийн дагнасан шүүхийн 10 жилийн ойд зориулж цөөнгүй ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Моск trail” шүүхийн мэтгэлцээн юм.
2014 оны тавдугаар сарын 2-ны өдөр болсон уг тэмцээнийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид шүүсэн бөгөөд мэтгэлцээнийг дүгнэхдээ тайлбарлаж буй үйл баримтын үндэслэлт байдал, хууль хэрэглээ, онолын мэдлэг, асуулт тавьж, хариулт өгч, няцаах тайлбар гаргаж буй байдал, нотлох баримтыг үнэлж ашиглаж буй байдал, илтгэгчийн ур чадвар, багаар ажиллах чадвар, мэтгэлцээний соёл зэргийг харгалзан үзжээ.
Мэтгэлцээнд Хууль зүйн сургуулиудын нийт 8 баг оролцож өрсөлдсөнөөс, “Шихихутуг” Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, 2 дугаар байрт “Их Засаг Олон улсын Их сургуулийн баг, 3 дугаар байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг шалгарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/