Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Зэсэнхүү: Хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс бүх сайн, сайхан зүйл эхэлнэ

2014-5-04
0
ЖИРГЭХ
"Саруул Гэрэлт Ирээдүй" төвийн сэтгэл зүйч Ц.Зэсэнхүүтэй нийгмийн бухимдал, гэр бүлийн  харилцааны асуудлаар ярилцлаа.
монгол сэтгэл зүй    "Саруул Гэрэлт Ирээдүй" төвийн сэтгэл зүйч Ц.Зэсэнхүүтэй нийгмийн бухимдал, гэр бүлийн  харилцааны асуудлаар ярилцлаа.

-    Сүүлийн үед гэр бүлийн амьдрал их хэврэг болчихжээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх чадваргүй болсон байна. Янз бүрийн маргаантай асуудлаа нийгэм рүү чихэх болж. Сэтгэл судлаачийнхаа хувьд үүнд ямар дүгнэлт хийдэг вэ?

-    Өнөө цагт нийгмийн бухимдал нэг номерын асуудал болоод байна. Олонхи хүмүүсийн стресс хямралын түвшинд байна. Нийгэм даяарх хямрал хувь хүн өөрийнхөө амьдралыг зөв авч явахад саад болдог. "Далай"-г нийгэм гэж үзье. Харин чи нэг дусал нь юм. Далай хүчтэй  давалгаалхад чи тэсээд үлдэх үү. Яагаад ч үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө өөрчлөхөд хэцүү байна гэсэн үг. Нөгөө талаар хувь хүний сэтгэл зүйн боловсрол их доогуур түвшинд байна. Энэ нь социализмын нийгмээс чөлөөт нийгэм рүү шилжсэнтэй холбоотой  юм. Социализмын үед хүмүүсийн амьдрал, гэр бүл, ажил  төрлийг төрөөс зохицуулдаг байсан. Яг тэр үед бэлэнчлээд сурчихсан. Удалгүй чөлөөт нийгэм рүү шилжихэд хүн амьдралаа өөрөө зохицуулдаг болж эхэлсэн. Хэн ч зохицуулж өгөхгүй.  Тэгэхээр амьдрал, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөх талаар ямар ч ойлголтгүй хүмүүс чинь  доройтож эхэлж байгаа юм.  Бид нийгмийн цаг үеийн золиос. Эхнэр, нөхөр хоёулаа сэтгэл зүйн боловсролыг ижилхэн олж авах ёстой. Хоёулаа хамт хөгжих хэрэгтэй. Өнөө цагт хувь хүний төлөвшил гэдэг зүйл маш чухал асуудал болжээ. Төлөвшил нь амьдралыг үзэх суурь үзэл бодол гэсэн үг юм. Энэ нь эрэгтэй хүнд ойролцоогоор 25-30 насанд суудаг бол эмэгтэй хүнд 21-30 насанд суудаг. Төлөвшил  бат суусан хүмүүст юм зааж өгөхөд нэмэргүй байдаг. Тэр үедээ л “Их гоё лекц боллоо” гэж хэлдэг. Түүнээс биш өөр дээрээ тусгаж авдаггүй талтай. Төлөвшил хүүхэд ахуй наснаас суудаг зүйл. Тэгэхээр асар олон жилийн хугацаанд маш сайн системтэйгээр нарийвчилж суудаг зүйлийг хэдхэн цагийн лекцээр нөхөж болохгүй.

-   Тэгэхээр хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс бүх зүйл эхэлнэ гэсэн үг үү ?

-   Үр хүүхдээ зөв, сайн хүн болгож өсгөхөөс бүх зүйл эхэлнэ. Улс орны хөгжил тэндээс эхлэлтэй.  Та ядуу амьдарч байна гэдэг нь буруу амьдарсаны шинж. Тэгэхээр өөрийнхөө үзлээр хүүхдээ хүмүүжүүлбэл үр хүүхэд чинь ядуу л амьдрана гэсэн үг. Амьдрах ухааныг сургууль соёл өгдөггүй юм. Энэ бол боловсролтой огт хамаагүй. Гудамжны архичдыг судлахад 60 хувь нь дээд боловсролтой, гэр бүлтэй сайн сайхан амьдралтай хүмүүс байсан байдаг. Тэр хүмүүст амьдрах ухаангүй учраас гудамжинд гарсан. Гэтэл баячуудын 60 хувь нь арван жилийн боловсролгүй хүмүүс байдаг. Яаж тэр хүн сайхан амьдраад байгаа юм. Амьдралаа зөв авч явах ухаангүй бол хэдэн арван сая төгрөг олж, хичнээн сайхан боловсрол эзэмшээд ч нэмэргүй. Тэгэхээр ойрын 5-10 жилийн төлөвлөгөө хэрэгтэй. Үүнд яах аргагүй төрийн зохицуулалт хэрэгтэй байна. Төр хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөхүйц ач холбогдолтой ажил хийх ёстой. Ер нь стресс хямрал гэдэг нь төөрөгдөл шүү дээ. Хүмүүс амьдралдаа шийдвэр гаргаж чадахгүй болохоороо бөө, лам дээр очдог. Чи өөрийнхөө амьдралд шийдвэр гаргаж чадахгүй учраас хүн чиний өмнөөс амьдралыг чинь шийдэж өгч байна. Хүний хувь заяаг үзээд шийдчихдэг бол гадаадад яагаад бөө лам, мэргэ төлөгч байхгүй байгаа юм. Энэ бол сэтгэл зүйн салбар нь хөгжөөгүй  орнуудад байдаг зүйл юм.

-   Амьдралын гол ноён нуруу болсон эрчүүд маань яагаад гудамжны архичин болоод байна вэ. Үүнд юу нөлөөлж байна?

-   Яагаад эрчүүд гудамжинд гараад байна гэхээр тэд стресс хямралд амархан өртдөг юм. Асуудлыг хүндээр тусгаж авдаг. Эрэгтэй хүн хямарсан бол дуугаа хурааж, чимээгүй болдог. Харин эмэгтэй хүн хямарсан бол илүү их ярьдаг. Эмэгтэй хүмүүс тодорхой хэмжээний сэтгэл зүйн эмчилгээ хийж байна гэсэн үг. Эрэгтэй хүмүүсийн байгалиас заяасан сэтгэл зүйн онцлог нь давамгайлагч, манлайлагч үүрэгтэй. Гэтэл манлайлагч хүн өөрийнхөө сэтгэл зүйн зовлонг яривал манлайлагч биш болчихно. Өөрийнхөө зовлонг хүнд ярьж чаддаггүй учраас зовлон нь хураагдаж өмхийрч эхэлдэг. Тэгэхээр тэр хүн зугатах гэж, мартах гэж оролддог. Зугатаж мартахад нь тусалдаг ганц зүйл нь архи болж байна. Мансуурлын байдалд оронгуут түр зуур сайхан болдог. Шартаад босоод ирдэг. Нөгөө асуудал байж л байдаг. Тэгэхээр дахин архи уудаг. Ингээд л архичин болж байгаа юм.

-    Нөхрүүд сэтгэл дотроо янз бүрийн зүйл бодож шаналдаг байх. Тэгэхээр нөхрийгөө сэтгэл гутралаас гаргахын тулд эхнэрүүд юу хийх ёстой вэ.  Байнга үглэж, мөнгө нэхдэг эхнэрүүд байдаг шүү дээ?

-    Нөхрийнхөө хямралтай байгааг нь олж харвал түүнээс гаргах тал дээр ажиллах ёстой.  Ажил төрөл, мөнгө санхүү эсвэл амжилтын мэдрэмж нь дутуу байна уу гэдгийг нь олж мэдээд өөрийнхөө хэмжээнд туслах хэрэгтэй. Тус болж байна гээд манай эмэгтэйчүүд үглэдэг. "Чи тэгсэнгүй" гэх мэтээр. Ингэж болохгүй. Харин тэдний өмнөөс асуудлыг шийдэж өгөх ёстой. Гарцыг хамтдаа хайх ёстой. Сэтгэл зүйч дээр дагуулж ирэх гэхээр эрчүүд ирэхгүй шүү дээ. Тэгэхээр эхнэрүүд харьцангуй тайван байдлыг үүсгэж сурах хэрэгтэй.

-    Гэр бүлийн тухай хуулийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-   Манай гэр бүлийн тухай хуулийг гадны жишгээр бичсэн. Гэр бүлийн тухай хууль нь сүртэй хууль ч биш. Манайхан  хуультай хуульгүй гэр бүл болчихдог биз дээ.

-   Салж буй хосуудад шүүхээс гурван сарын эвлэрэх хугацаа өгдөг. Тэр гурван сарын хугацаанд эхнэр нөхрүүд эвлэрдэггүй. Харин ч асуудал хурцаддаг.  Хуулийн хэрэгжилт тал дээр явцуу санагддаггүй гэж үү?

-  Гадаадын хуулиас жишээ аваад эвлэрэх хугацаа өгдөг болчихсон. Гадаадад гурван сарын эвлэрэх хугацаандаа хосуудыг сэтгэл зүйч дээр оч гэж тушаадаг. Гурван сарын хугацаанд сэтгэл зүйчийн хяналтанд байлгадаг. Сэтгэл зүйч салах хэрэгтэй гэсэн дүгнэлт хэлсэн тохиолдолд салгадаг. Харин манай улсад сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө ав гэсэн заалтыг нь хасч хэрэгжүүлдэг.

-  Сүүлийн үед амиа хорлох болон өз хонзонгийн шинжтэй гэмт хэргүүд гэр бүлийн хүрээнд гарах боллоо. Энэ нь юутай холбоотой вэ?

-  Аз жаргалын хурц дутагдалд орсон хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг хийж байна. Сэтгэл хангалуун байх, амжилтыг мэдрэх, хайр сэтгэл, халуун дотно уур амьсгал, тайван байдлыг мэдрэх маш олон мэдрэмжүүдийн аль нэг нь дутагдвал амиа хорлож үхдэг. Аз жаргалын мэдрэмжүүдийг мэдрэх нь амьдралын утга учир юм. Тэр мэдрэмжүүдийг мэдрэхгүй бол аз жаргалгүй болдог. Гэр бүлийн хэмжээнд аз жаргалын дутагдалд орвол түүнийгээ өөр зүйлээр нөхөж эхэлдэг. Ингээд л нууц амраг, архи гарч ирдэг.

-   Тэгвэл сэтгэл гутралаас яаж гарах вэ?

-   Гол эх үүсвэрийг нь олох хэрэгтэй. Манайд нэг буруу заншил байдаг. Энэ нь эрүүл мэндийн салбараас үүсэлтэй юм. Оношоо тогтоогоогүй байж өөрөө эмчилгээ хийдэг. Сэтгэл гутралаас гарах аргыг тухайн хүн бүрийн онцлогоос нь хамаарч хэлж өгнө. Манайхан “Аан сэтгэл гутралаас тэгж гарна. Ингэж гарна” гээд л ерөнхий нэг зүйл яриад явдаг. Бясалгалд явбал сайн гэх мэт. Бясалгалыг хийх ёстой, ёсгүй хүн гэж байдаг. Бясалгал эмоцийг дардаг зүйл. Эмоц бол баярлахад ч хөдөлдөг, уурлахад ч хөдөлдөг зүйл биз дээ. Баярлаж, уурлаж ч чадахгүй болчихдог. Үхэл хагацлын зовлон үзсэн настай хүмүүст эмоцийг нь дарах зүйл хийвэл тэд сэтгэл санаа нь сайхан болдог. Ямар ч асуудалгүй 20-30 насны хүмүүст заачихаар утгагүй зүйл болно. Уурлаж баярлахгүйгээр амьдрах шаардлага байхгүй.

-Хосуудын харилцааг сайжруулахын тулд сэтгэлзүйн талаас юу хэрэгтэй вэ?

-Бүхий л асуудлыг сэтгэлзүйн асуудлаар шийдэж болно. Сүүлийн үед гэр бүл төлөвлөлтийн талаар их ярих болжээ. Энэ нь ч зөв. Ялангуяа хожуу гэрлэлтийг гэр бүл төлөвлөлт аз жаргалтай болгодог. Учир нь харилцааг зөөлл өх хамгийн чухал зүйл нь ойлголцол юм.

-Гэр бүл болоход тохиромжтой нас гэж байх уу?

-Эмэгтэйчүүдийн бие, оюун санааны өсөлт эрэгтэй хүнийхээс дөрвөн жилээр түрүүлж явдаг. 10 жилийн охид дээд ангийн ах нарыг сонирхож хардаг хэрнээ ангийнхаа хөвгүүдийг тоодогг үй шүү дээ. Охид аль хэдийнэ янз бүрийн зүйл йбодоод эхэлчихсэн байхад хөвгүүд зодоон цохион хийж, тоглоом эргүүлээд л явж байдаг. Хүүхэд зангаараа баярлаж, хөөрч яваа нь тэр. Эрэгтэйчүүд дунджаар 25 нас хүртлээ амьдралын талаар нухацтай бодоод байдаггүй. 19, 20 настай оюутан охид “Тэгмээр байна, ингэмээр байна” гэж ярьж байхад нөхөр нь бавайсан сахалтай аав болгохсон хэрнээ компьютер тоглоом “нүдээд” л сууж байна ш дээ. Энэ чинь төлөвшил сууж эхлээгүй байна гэсэн үг. Нэгэнт байгалийн үйл явц болохоор “балчир” нөхөртэй эмэгтэйчүүд үүнд тэгтлээ шаналж, сүйд болох хэрэггүй. Тэд чинь удахгүй “том болно”. Тэр болтол тэсэх л хэрэгтэй.

-Хүмүүс нас ахих тусмаа хүнтэй таарамж муутай болдог гэдэг. Үүнийг сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарлах вэ?

-Миний гэдэг ойлголтыг бидний гэдэг үг рүү тархиа шилжүүлэх шаардлагатай болж байгаа хэрэг. Тус тусдаа, өөр өөрийн гэсэн сэтгэхүйн ойлголттой гэр бүлд өссөн хүмүүс хамтран амьдрахад үйл ойлголцол их гардаг юм. Ганцаараа амьдраад сурчихсан хүмүүс хэн нэгэнтэй хамт байж чадахгүй бол сална гэдэг. Учир нь ганцаараа амьдарч чадна гэдгээ мэднэ. Харин эрт гэрлэсэн хүмүүс бие биенгүйгээрээ байж чадахаа больчихдог. Тиймээс л эрт гэрлэх нь зүгээр гэдэг юм.

- Ямар тохиолдолд гэрлэж болохгүй вэ?

- Гэр бүл болоход тохиромжгүй хэд хэдэн хэлбэр бий. Хүсэл тачаалын улмаас гэрлэж болохгүй. Энэ бол түр зуурын физиологийн сонирхол учраас салах шийдвэр удахгүй гарна. Бас дурлалаар гэрлэж болохгүй. Дурлал бол цэвэр гоо сайхны хэтрүүлэг байдаг юм. Хүмүүс дурласан хүнээ өөртөө төгс таалагдах зан ааш, сэтгэлзүйтэй гэж төсөөлдөг. Дараа нь өөрийнхөө төсөөл өлд автаж, түүнийгээ бодит болгохыг хүснэ. Гэсэн ч бодит амьдрал дээр тэр хүнийхээ зан араншинг хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог. Эцэст нь хөндлөнгийн шалтгаанаас болж хүнтэй сууж болохгүй. Тухайлбал, ганцаардлыг давах, мөнгөний шаардлага, хүсээг үй жирэмслэлт. Эдгээр зүйлс нь түр зуурын холбоо юм. Удахгүй асуудал шийдэгдэж дуусахаар хосуудын харилцаа муудаж эхэлдэг. Мөнгөтэй эртэй суусан охид нөхөртэйгээ ижил хэмжээний орлого олоод ирэхээрээ салах шийдвэр л гаргана. Тиймээс эдгээр гэрлэлтээс зайлсхийх хэрэгтэй.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК