Иргэдийг бухимдуулаад байгаа зарим гудамж замын зогсоолын асуудлыг Нийслэлийн авто замын газраас тэмдэг, тэмдэглэл хийж журамлаж эхлээд байна. Эхний ээлжинд Жигжиджавын гудамжны орчмын замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж, тэмдэг тэмдэглэгээ шинээр хийж байна. Ингэснээр Төв шуудангийн арын зам, Хангарьд ордны орчим, Гутлын 22-ын замын хөдөлгөөн зохион байгуулалтад орно. Зөвшөөрөгдсөн зогсоолоос бусад зам талбайд тээврийн хэрэгсэл байршуулахыг хориглох бөгөөд зохиомол түгжрэл үүсгэж дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхээр боллоо.


Д.Ундрах /24tsag.mn/