Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-т “Прокуроруудын ур чадвар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд хэрэг хянах, шүүх хуралдаанд оролцох талаар гарын авлага гаргаж практик сургалтыг судалгаа хэрэгцээнд үндэслэн зохион байгуулж, хууль хэрэглэх чадварыг дээшлүүлэх дэс дараатай арга хэмжээ авах” талаар тусгасан.Энэ зарчмыг хангах зорилгоор УЕПГ-ын Тамгын газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг бол прокуроруудыг гадаад орнуудад зохиогдож байгаа сургалтанд хамруулах явдал юм.
2013 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий прокурорын газрын хооронд хамтран ажиллах хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, БНТурк улсын Ерөнхий прокурор Хасан Ербил нар гарын үсэг зурсан.
Энэхүү хэлэлцээрт тусгагдсаны дагуу монгол улсаас 20 прокурор БНТурк улсад маргаашнаас 12-ныг хүртэлх хугацаанд явагдах сургалтанд тусгай хөтөлбөрийн дагуу хамрагдах ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (3)