
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутанд хүрэлцэн очиж шуурхай ажиллаж унтраасан байна. Гал 3,5 га орчим газрыг хамарчээ. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтооно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.