Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Токио хотноо монголчуудын “Хаврын баяр-2014” наадам болов

2014-5-06
0
ЖИРГЭХ

    Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Хаврын баяр- 2014”  наадам болов. 14 дэх жилдээ болж байгаа энэхүү наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/ зохион байгуулж, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлоор хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг үзүүлжээ.

Наадмын талбайд монгол гэр, майхан, асар алаглаж, монгол, япон олон мянган хүн цугласан байв. Монгол дээл, малгайгаар гангарсан япон морин хуурчдын  Тэнма /”Тэнгэрийн хүлэг”/ хамтлаг Н.Жанцанноровын алдарт “Монгол аялгуу”-г эгшиглүүлснээр “Хаврын баяр-2014” эхлэв. Наадмыг нээж ЯМОХ-ны дарга Ж.Цэрэнчимид үг хэлж, Элчин сайд С.Хүрэлбаатар, Нэрима дүүргийн Гадаад харилцааны албаны дарга Х.Озаки нар мэндчилгээ дэвшүүлэв.
20140506-havriinbayar
Наадмын нээлтийн тоглолтод Японы уртын дуучин М.Ито “Урьхан хонгор салхи”, хөөмэйч К.Мураками  монгол хөөмэйн  олон хувилбарыг чадварлаг танилцуулсан бол морин хуурч А.Бат-Эрдэнэ, хуурч, хөөмэйч А.Долгион, Ё.Мияахара, ятгач Ч.Мягмарсүрэн, дуучин О.Солонго, бүжигчин З.Бүжин, Х.Оюунчимэг, Д.Батчимэг нар монгол дуу, бүжгийн гайхамшгийг харуулж, япон бөмбөрчид ч ур чадвараа гайхуулав. Япон, монгол залуус үндэсний хувцасны загварын шоу үзүүлэв. Мөн өдрийн орой нь поп дуучин С.Бархас, Моханик, Шанз 3 хамтлагийн тоглолт наадамчин олны сэтгэлийг байлдан дагуулав.

Наадмын талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх, соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбар, гэрэл зураг, уран зургуудыг монгол оюутнууд тайлбарлаж байв. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах, шагай шүүрэх, морь уралдуулах гэх зэрэг монгол наадгай тоглуулж байв.

Монгол  бичгийн уран татлага, монгол зан заншлын булан олны сонирхлыг татаж байв. Монголтой хамтран ажилладаг 20 гаруй нийгэмлэг, компани сурталчилгааны булан ажиллуулсны дотор монгол чацарганы ундаа, бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалт сайн явагдав. Монгол, япон хоолны 10 гаруй асар үйлчилж байв.

Наадмын оргил арга хэмжээ нь яах аргагүй монгол бөхийн барилдаан байв. Монгол, Өвөр Монголын 32 залуу бөх шатарчлан барилдаж, Монгол улсын бөх Дамба түрүүлж, Өвөр Монгол бөх Жарандолоо үзүүрлэв. Сүмо бөхийн аварга Хакүхо,Какүрюү тэргүүтэй бөхчүүд монгол бөхийн барилдаан үзэж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлэв.

Наадмын үеэр монгол, япон хүүхдүүдийн дунд “Миний нүдээр харсан Япон, Монгол орон” сэдэвт зургийн уралдаан явагдаж, 20 гаруй бүтээл оролцов. Мөн насанд хүрэгчдийн дунд дээрх сэдвээр явагдсан гэрэл зургийн уралдаанд 10 гаруй бүтээл шалгарав.
20140506-havriinbayar
“Хаврын баяр-2014” арга хэмжээний хүрээнд Монголын  боловсрол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаарх “Монгол коллеж” семинар зохион байгуулагдаж, Япон улсаас Монгол улсад сууж  байсан Элчин сайд М.Ханада, Хитоцүбаши их сургуулийн профессор, монголч эрдэмтэй К.Танака, тус сургуулийн багш М.Ариунтуяа,  Аояама их сургуулийн багш Н.Ивата, МҮХАҮТ-ийн Япон дахь төлөөлөгч Ө.Өлзий тэргүүтэй эрдэмтэн, эдийн засагч нар оролцож, илтгэл тавив.

Наадмын талбайд Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтнууд  Японы орон нутгаас ирсэн иргэддээ консулын үйлчилгээ үзүүлж, Монгол улс, Монгол,Японы харилцааны тухай материал тарааж байв.

“Хаврын баяр -2014” арга хэмжээнд нийт 60 гаруй мянган хүн хамрагджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 39 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 41 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 44 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 22 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 38 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 59 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 2 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 3 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 13 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 7 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 10 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 58 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 13 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 18 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 21 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 27 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК