
Монголчуудын сүсэглэн дээдэлж, шүтэж ирсэн тахилгат овоо уул хад манай улсад их бий. Энэ хэрээр эдгээр газарт очиж сүсэглэн залбирах ард иргэдийн тоо их байдаг. Гэхдээ энэ үедээ тэд байгаль эх дэлхийгээ сүсэглэхийн зэрэгцээ сүйтгэж байгаа гэдгээ төдийлэн мэддэггүй. Тодруулбал, модноос хадаг уяж амьгүй болгон үхүүлж, хэдэн зуун жилийн настай гэгдэх гялгар уутыг хаа сайгүй хаядаг.
Харин энэ бүхнийг ард иргэдэд ойлгуулж байгаль эхээ амьдаар нь хайрлахыг уриалж “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ийнхан Хийморийн овоог хадаг яндараас нь салгаж цэвэрлэхээр болжээ. Энэ сарын 11-нд болох арга хэмжээнд төрийн болон төрийн бус , хувь хүн гээд амьд байгалиа хайрлахаар олон залуус нэгдсэн байна.
Д.Дуулим