
Харин хорооны ихэнх иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа учраас барилгын ажлыг дэмжиж байгаагаа хорооны Засаг даргад илэрхийлжээ.
Арвангуравдугаар хороо нь 5 000 гаруй оршин суугчтай, хороо, өрхийн эмнэлэг нь орон сууцны 1-р давхрын 3 өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Баянгол дүүргийн хэмжээнд 23 хороо байдгаас 3 хороо нь өөрийн гэсэн барилгагүй юм байна гэж Баянгол дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.