НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, Хурандаа Ц.Анхбаярын мэдээлснээр “Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу энэ сарын 8-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93,1 хувьтай байгаа юм байна.
Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг энэ сарын 9-ны өдөр 19.00 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэнэ.
Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу иргэдийг тэнцүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулах, техникийн аюулгүй байдлыг хангах, зам засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг тооцож заасан хугацаанд иргэдийг тээвэрлэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн цэргийн товчооны дарга нарт үүрэг болголоо” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.