
Уг бүтээл нь Иргэний хэргийн танхимаас 2007, 2012 онд хэвлэсэн “Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /Гэрээний эрх зүй 1/, “Иргэний хуулийн тайлбар” /Гэрээний эрх зүй 2/ номын үргэлжлэл болон гарч байгаа юм.
Иргэний хуулийн тайлбар нь шүүгчдийн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, эрх зүйн шинжлэх ухаан, практикийг хослуулах, хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтойгоос гадна оюутан, багш, судлаачид сургалтын болон эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой ажээ.
Дашрамд дурдахад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг энэ оны эхний хагас жилд багтаан шинэчлэн гаргаж хэвлүүлэхээр бэлтгэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/