
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болж эхний ээлжинд 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон юм.
Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн яамны урд тал, Max mall Их дэлгүүрийн баруун тал, Баруун дөрвөн зам, Улсын Их дэлгүүрийн баруун урд /замын урд талд/ зэрэг байршлуудад автобусны зогсоол хийхээр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ ажлаа эхлүүлээд байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт эдгээр зогсоолуудын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
24tsag.mn