
Их сургуулийн эмнэлгийг Ботаникийн цэцэрлэгт зургаан га газарт барихаар болсон бөгөөд зураг төслийг нь бэлэн болгожээ.
Барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсэн байна. Уг эмнэлэг нь мэдрэл, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүхий л төрлөөр тусламж үзүүлэх юм байна.
Мөн Баянзүрх дүүргийн иргэдэд тусламж үзүүлэхийн зэрэгцээ нарийн мэргэжлээр суралцаж буй резидент эмч нарыг сургах, дадлага хийлгэх бааз болох юм байна. Их сургуулийн эмнэлгийг хоёр жилийн дараа ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
24tsag.mn