
Сургалтыг хөтөлбөрийн дагуу “Галын аюулгүй байдлыг хангах ажиллагааны талаар” онол, дадлага, “Ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”, “Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж” гэсэн сэдвүүдээр заасан ба Улсын ерөнхий прокурорын 2011 оны 35 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, 2004 оны 118 тоот тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт, нууц хадгалалтыг сайжруулах” гэсэн сэдвүүдээр Сургалт, судалгааны төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Онцгой байдлын газруудын мэргэжилтэн, байцаагч нар тус тус хичээл зааж, харилцан ярилцсан нь үр дүнтэй болсон ба сургалтанд нийт 46 үйлчилгээний ажилтнууд хамрагджээ