
Цэрэг татлага дүүрэг бүр дээр болж байгаа бөгөөд 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Цэрэг татлага Баянгол дүүргийн 96 дугаар сургууль, Бяанзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр явагдаж байна.
Шалгуур хангасан иргэдийг өнөөдөр 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, маргааш буюу 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэх аж.
24tsag.mn