
Өнөөдөр Төрийн ордноо “Баялаг бүтээгч залуу малчдын улсын анхдугаар зөвлөгөөн” эхэлж байна. Уг зөвлөгөөнд 21 аймгийн 360 залуу оролцож байгаа юм. 110 орчим мянган залуус мал маллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд малчин залуучуудын тоо буурах хандлагатай болж байгаа нь цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомсдох, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзэнгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл нэмэгдэх мэт сөрөг үр дагавартай гэнэ.
Тиймээс залуу малчдын тоо цөөрч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үр дүнтэй ажлууд зохион байгуулах шаардлагатай байна. “Баялаг бүтээгч залуу малчин” анхдугаар зөвлөгөөн нь залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.