
Аянд оролцсон гэр бүлүүд Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн явцад бүрэлдсэн бүтэц, зохион байгуулалт, байршил, түүхэн дурсгалт газруудтай танилцсан бөгөөд Дүүргийн Засаг даргын Тамгын газар - Д.Сүхбаатарын талбай, Х.Чойбалсангийн хөшөө, Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Улаанбаатар хотын музей, Дарь эхийн сүм, Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр, Зөвлөлт-Монголын дайчдын хөшөө, Гандантэгчилэн хийд, Махан дов /Барилгачдын талбай/ гэсэн маршрутаар аяласан аж.
“Гэр бүлээрээ” аян нь нийслэл хотын түүхэн хөгжил болон байршил, бүтэцийн талаархи мэдлэгийг иргэд, өсвөр үеийнхэнд таниулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, "Нийслэл хот-Нийслэлийн иргэн"-ээрээ бахархах, хайрлах сэтгэлтэй, соёлтой иргэн болж төлөвшүүлэх зорилготой байснаараа онцлог байв.