
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 22х22 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай дэн буудлын дээвэр, 2 дугаар давхарын 7 айлын өрөө шатаж байсныг нэмэлтээр Аврах гал унтраах 18 дугаар ангийн гал унтраах тасгийг гарган унтрааж, уг галаас иргэн 47 настай, эмэгтэй А, 31 настай эрэгтэй А нарыг авран гаргаж ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн. 42 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Радио телевизийн сургуулиас утаа гараад байна гэсэн дуудлагыг 20:56 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад цахилгаан тогоо залгаатай орхисныг аюулгүй болгосон.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 14 дүгээр байр 1 дүгээр орцноос утаа гараад байна гэсэн дуудлагыг 02:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад орцонд цаас шатаасан байсныг аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/