
Ажиллах хугацаандаа Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун зэрэг сумдад болон Хилийн 0311 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй ажиллагааны талаар сургалт, тухайн орон нутагт үйлдэгдэн гарсан гэмт хэргийн гаралт, эрүүгийн хэргийн нөхцөл байдал, Прокурорын байгууллагын шинэчлэл, Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар яриа таниулга хийж, прокурорын газрын танилцуулгыг зурагт хуудас хэлбэрээр хэвлүүлэн гаргаж урьдчилан сэргийлэх ажилд ашигласан ба нийт 4 сум 1 цэргийн ангийн нийт 350 гаруй албан хаагч болон иргэд хамрагдсан бөгөөд улмаар аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу тус сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, сумын хэсгийн төлөөлөгчийн ажилтай танилцжээ.
Аймгийн прокурорын газар нь Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун сумдад ажилласан талаараа орон нутгийн МВС телевизэд ярилцлага өгч хийж гүйцэтгэсэн ажил болон хууль сурталчилсан талаараа мэдээлэл хийжээ.
Сэтгэгдэл (1)