Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн захирал Л.Болд өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун Уаныг хүлээн авч уулзсан байна.Уулзалтаар Монголын прокуроруудыг мэргэжлийн хувьд чадваржуулах сургалтанд хамруулж байдагт талархал илэрхийлээд тус байгууллагаас хэрэгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөрийн хүрээнд цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Улмаар орлогч дарга Ү Дун Уан нь тус төвийн үйл ажиллагаатай танилцаад, Сургалт, судалгааны төвийн 2 прокурорыг БНСУ-д КОЙКА-гийн сургалтын төв, Хууль зүйн институтийн сургалтанд хамрагдаж дадлагажихыг урьсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/















































