
Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн мюзиклын гол дүрүүдэд МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа аж.
“Анхны үнсэлт” мюзикл энэ сарын 23-нд 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д дахин тоглогдоно.
24tsag.mn