
Монголын прокуроруудыг БНТурк Улсын Хууль зүйн академийн сургалтанд оролцуулж, тус улсын хууль сахиулах байгууллагын шинэчлэл, ажлын туршлага, шинэлэг арга барилтай танилцуулж байгаад Ерөнхий прокурор Х.Эрбилд талархаж буйгаа элчин сайд Б.Батхишиг илэрхийлээд Монголын шүүх эрх зүйн шинэчлэлийн талаар ярьж танилцуулсан байна.
БНТурк Улсын Ерөнхий прокурор Х.Эрбил 2013 оны зун Монгол Улсад айлчилж, манай улсын прокурорын байгууллагатай харилцаагаа хөгжүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэнд сэтгэл ханамжтай буйгаа онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж өгөхийг хүсчээ.
Тус уулзалтад оролцсон БНТурк Улсын Хууль зүйн академийн захирал Ыйлмаз Акчил манай улсын хуульчидтай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, Монголын прокуроруудыг БНТурк Улсад урьж, сургалтанд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2013 онд Монголын 56 прокурор БНТурк улсад сургалтанд хамрагдсан бол 2014 оны 5 дугаар сарын 6-наас 12-ны өдрүүдэд 20 прокурор тус улсад туршлага судалж, сургалтанд хамрагдаж байгаа юм.