“Буянт-Ухаа 1” хорооллын азтан буюу хамгийн хямд үнэтэй байр захиалах иргэдийн сугалааны эхний тохирол яг одоо болж байна. Сугалааны тохирлыг маргааш ч явуулах юм. МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулж буй уг сугалааны тохирол 13.00 цагт хүртэл явагдана. Сугалаанаас тодорсон байрны эзэд ирэх даваа гарагаас ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтэст ирээд байраа сонгож, гэрээгээ хийх юм. Сануулахад гэрээ хийхээс өмнө урьдчилгаа 30 хувиа төлсөн байх бөгөөд 30 хувиа төлөхгүй бол сугалаанд хожсон байсан ч хамаагүй байрны захиалгыг цуцална гэж албаныхан хэлж буй.


















































