талбай

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд болж байна. Өдөрлөгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ нар болон бусад албаныхан оролцоно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах юм байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай хамтран ажилладаг арилжааны банкууд мөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллаж, гэр бүлийн бат бөх, нандин харилцааны талаарх сургалтуудыг зохион байгуулах аж.