
Үндэсний сурын энэ хаврын нээлтийн харваа өнөөдөр яг одоо нээлтээ хийж байна. Нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэхийн сурын талбайд болж байгаа бөгөөд энэ жилийн сурын харвааны нээлтийн харвааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн нэрэмжит болгон хийж байна.