
Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ, “Автобус-1” компани хамтран өчигдөр Монгол бөхийн өргөөнөө зохион байгууллаа. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, “Засагт ханы Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүллээ.
Сэтгэгдэл (2)