Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны институттэй хамтран Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхижуулах сургалтыг хамтран зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газар, ЗБГХТГ, ОНАБХГ, НЦГ-ын хүний нөөц хариуцсан 19 ахлах мэргэжилтэн, мэргэжилтэнгүүдийг хамруулж гэрчилгээ гардууллаа.Төрийн алба, түүний мөн чанар, Төрийн жинхэнэ албаны албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зүйн зохицуулалт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй, Төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг нэн чухал шаардлагатай сэдвүүдээр арга зүйн сургалт явуулснаараа ач холбогдол сургалт болсон юм.


















































