
Өнөөдрийн сугалаанд нийт 594 иргэн байр худалдан авах эрхээ баталгаажуулсан юм.
Тодруулбал, ахмад настнууд “Буянт-Ухаа-1” хорооллын долоон төрлийн байр тус бүрт 20 байр авах эрх эдэлснээр нийт 140 байр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрны хэмжээ тус бүрт 10 байр авах эрх эдэлснээр нийт 70 байр тус тус авлаа.
Харин залуу гэр бүлийн тухайд 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр, 66.88 м2 гурван өрөө байр тус бүр 70 байр, нийт 280 байрыг худалдан авах иргэдийг тодрууллаа. Үлдсэн 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байрны сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тооноос хамаарч, сугалаа явуулах шаардлагагүйгээр байр худалдан авах эрх нь баталгаажсан байна. Учир нь, эдгээр сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тоо нь байрны квотын хэмжээтэй тэнцэж байгаа юм.