Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Ийгл телевизийн хамт олон өнөөдөр Сэлбэ голын мод үржүүлгийн талбайд шинээр 1000 мод нэмж тарьж, урьд нь тарьсан бут сөөгөө арчлан хамгааллаа.


















































