
БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яамны судалгаагаар энэхүү тоог гаргажээ. 2009-2011 онуудад Монгол иргэд 7.8 тэрбум вонн буюу 12 тэрбум дөрвөн зуун наян сая орчим төгрөгийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ үйлчилгээ авах нэрийн дор тушаажээ.
Эмчлүүлэхээр Солонгосыг зорьсон иргэдийн тоо 2009 онд 850 хүн, 2010 онд 1,860 хүн, 2011 онд 3,226 байжээ.
2012, 2013 онуудад энэ тоо хэд дахин өссөн талаархи мэдээллийг БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тун удахгүй хүргэх юм байна.