
Ингэснээр хоёр өдрийн турш үргэжлэн явагдсан сугалааны дүнгээр нийт 1540 иргэн тус хорооллоос байр худалдан авах эрхээ баталгаажуулсан гэсэн үг юм. Нийт 1764 айлын багтаамж бүхий “Буянт-Ухаа-1” хорооллоос байрны хэмжээ тус бүр дээр иргэдийн захиалсан тооноос хамаарч 224 байр сугалаанд оролцохгүйгээр үлдэж байгаа юм. Уг байруудыг цаашид хэрхэн худалдаанд оруулах талаар Засгийн газраас тодорхой заварчилгаа гаргана гэлээ.
Сэтгэгдэл (5)