Энэ сарын сүүлчээр БНСУ-ын “KOICA” хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орно хэмээн албаныхан хэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж байна.“KOICA” хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой болох аж. Гялгар уутыг дахин боловсруултад оруулж түүхий эд болгон ашиглах юм байна. Үүнээс гадна 2016 он хүртэл хог хаягдлыг дахин боловсруулах хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


















































