Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэрэгт явмаар л байна. Даанч ”тарган”

2014-5-12
0
ЖИРГЭХ
Энэ жил жингийн илүүдлээс болж цэргийн албанд тэнцэхгүй буцаж буй тохиолдол их гарах болжээ.
    f67285f9faa2fecabigӨнгөрсөн баасан гаригт Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад цэргийн алба хаах залуусийн тоо нэмэгдсэн талаар албаныхан ярьж байна. Цаашлаад сайн дураараа ирж бүртгүүлэгчид ч нэмэгдэж байгаа аж. Ялангуяа 2009 онд “Төрийн албан хаагчид цэргийн алба хаасан иргэн байх ёстой” гэсэн хууль батлагдсанаар цэрэгт алба хаах хүмүүсийн тоог улам нэмэгдүүлжээ.  

Залуус нь эх орныхоо энхийн манаанд албадуулж биш сайн дураараа зогсож буй нь үнэхээр дэвшилттэй зүйл мөнөөсөө мөн. Гэхдээ сайн юманд садаа мундахгүйн нэрээр сүүлийн үед таргалалт гэх том дайсан цэрэгт явах гэж буй залуус болон явуулах гэсэн албаны хүмүүст ихээхэн төвөг учруулж байгаа гэнэ.

Өнгөрсөн жилүүдэд залуус голчлон чих хамар хоолойны өвчлөл, нүдний хараа муудсан, мэдрэлийн талын эмгэгтэй зэрэг шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй байж. Гэтэл энэ жил жингийн илүүдлээс болж цэргийн албанд тэнцэхгүй буцаж буй тохиолдол их гарах болжээ. Холбогдох яамдуудын гаргасан тушаалд заасанчлан биеийн жин, өндрийн харьцаа алдагдвал цэрэгт явах эрхийг нь тухайн жилдээ хасдаг байна.  Тухайлбал 18-29 насны 160 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас доошгүй жинтэй залуусыг цэргийн албанд бүртгэдэг. Гэтэл одоо бүртгүүлж буй залуус 180 см өндөртэй мөртлөө 70 кг хүрэхгүй туранхай эсвэл 160-170 см өндөртэй мөртлөө 90 хол давсан зарим тохиолдолд 100 кг хэтэрсэн жинтэй байгаа аж. Тиймээс тухайн хүмүүсийг жингийн илүүдтэй эсвэл хэт туранхай гэх шалтгаанаар бүртгэхгүй байгаа талаар эмч нар хэлж байна. Цэрэг тураалд ороогүй болон жингийн илүүдэлгүй байх нь тухайн хүний эрүүл биетэйг илтгэж буй үзүүлэлт. Мөн цэрэг хүн тулгамдсан цаг үед хурдан, шалгамгай ажиллах ёстой байдаг учраас заавал жингийн илүүдэлгүй хүнийг бүртгэх шаардлагатай байдаг байна. Тиймээс л цэргийнхэн тарган цэргүүдээ яахаа мэдэхгүй толгойгоо гашилгаж суугаа аж.

Уг нь цэрэг татлагад эрүүл мэндээрээ чөлөөлөгдсөн иргэдийг өрхийн эмнэлэг нь эрүүлжүүлэх үйл ажиллагааг хийдэг. Гэтэл өвчнөөр цэргийн албанаас чөлөөлөгдсөн мөртлөө залуус өөрсдөө эрүүл болъё гэж бодохгүй байгаа төвэгтэй асуудал байгаа талаар албаныхан хэлж байна.

Ямартай ч жингийн илүүдэл гэгч зүйл ганц цэргийн алба хаах насны залуучуудад бус нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудал болоод буйг дээрх жишээ харуулж байна. Эрүүл мэндийн гаргасан судалгаагаар гуравхан жилийн өмнө манай хүн амын 30 гаруй хувь нь илүү жинтэй тарган байсан бол өнөөдөр гуравхан жилийн дотор 50 гаруй хувь нь илүү жинтэй болжээ. Тэгэхээр таргалалт бол манай хүн амын эрүүл мэндэд тулгамдсан нэн тэргүүний гамшиг болоод байгаа үүнээс тод харагдаж байна. Тиймээс бид эрүүл зөв хооллож, хүнсний ногоо, калциар баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна хийжүүлсэн ундаа, өөх тос, цагаан гурил, будаа зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнснээс татгалзах цаг болжээ. Түүнчлэн эрүүл зөв амьдралын хэвшил болгож идэвхтэй биеийн тамираар хичээллэхийг ч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. За тэгээд эрүүл амьдрахын тулд юу хийж, яах ёстойг орчин үеийн хүн мэддэг болсон цаг үе. Харин хэрэгжүүлж байгаа нь хэд бол гэдэг сонин байна.

Ирээдүйд эх орноо хамгаалах, энхийн манаанд зогсох идэр залуус маань цэрэгт тэнцэхээргүй болтлоо таргалсан байна гэдэг нь үнэхээр аюултай мэдээ. Эхний удаа таргалалтаас боллоо гэдэг үгийг бид сонсож байна. Бүр сүүлдээ таргалалтаас үүдэлтэй чихрийн шижин, зүрх судасны өвчтэйгээсээ болж цэрэгт тэнцсэнгүй гэдэг үг сонсогдох вий. Ингээд ирэхээр бид эх орноо хамгаалах эр цэргүүдгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр монголчууд бид эрүүл мэнддээ яг одооноос анхаарч эрүүл зөв амьдралын хэвшил дадлыг бий болгоё гэж уриалмаар байна. Ирээдүйд хүүгээ цэрэгт явуулах ээжүүд бидэнд ч энэ асуудал хамаатай билээ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • oogii (180.235.188.8)
    odoo boldog bol tsersegt yavmaar bna.xasaa chinii sain yavaa.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • oogii (180.235.188.8)
    1997 ond xalagdsan minii xamgiin sain naiz xasbaatar xaana yavna ve.barilgagiin tsergiin 158 r angid baisan.1987 onii10 dard tseregt ochson minii dugaar 88919297
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • oogii (180.235.188.8)
    bi ***** uuchlaarai bas yavmaar bna.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.17)
    Бүдүүн байх нь ямар хамаатайн 1 сар бэлтгэл хийгээд гүйгээд л турчихна Харин ч хэн хэндээ ашигтай эрүүл турах сайхан завшаан юм бишүү Жин ихтэй ч өвчингүй эрүүл бол болоош дээ Тэдний турахыг хүлээнэ гэвэл нас нь өнгөрөөд явчих биз
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • 001 (103.26.194.1)
    2 том гүрний дунд байгаа цөөхөн хүн амтай улс уул нь бие хамгаалах болон хугацаат цэрэгт бүр багаас нь хамруулж байвал зүгээр гэж боддог. Хүний хувь хүний ухамсар, соёл ер нь алдагдсан ш дээ.Тэгээд л тарган хүмүүс их байдаг юм болов уу.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • ganzo (202.179.20.166)
    90-d ond jingiin buuralttai geed tenchdeggvi b.san...
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.37.167)
    ардчилал гэгч гарснаас хойш хүнсний аюулгүй байдал дээд зэргээр алдагдсан. хортой химитэй хоол хүнс хүн амыг таргалуулж хөөсрүүлж амийг нь авдаг.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • 12369 (103.26.194.6)
    Баянгол дүүргийн эрдмийн ундраа сургууль дээрхи цэргийн штабынхан, бас цагдаа нар нь үнэн бүдүүлэг залуусыг п-да минь нааш ир гэж зандачдаг мөн нүдний эмч нь -5,-2 зүүдэг хүүхдийг яагаад хараа чинь 2 янз юм гэснээ/мэргэжлийн хүн мэдэхгүй байхад бид яаж мэдэх вэ/ шилтэй 99,9%харна гээд ерөнхий эмч нь утсаар хайраа гэж ярьж байснаа тэнцэнэ гэж зурсан байгаа юм.Төрийн албан хаагч үйлчлүүлэгчээ п-р дуудах нь ёс зүйд нийцэх үү,ерөнхий эмч шиг хүний амьдралд хандаж болох уу.Бас нэгэнт 3,4 курст байгаа хүүхдийг цэрэгт татах гээд байгаа нь юу вэ.Төлбөр энэ тэр гээд эдийн засгийн асуудал бна ш дээ. Тэнэг санагдсан
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • booo (108.247.248.150)
    harin ch esregeeree ene targlalttai zaluuchuudaa tseregt avch dasgal hiilgej turaah heregtei iym bish uu. tegehgvi yag heviin eruul gesniig tuuj avaad baij bolohgvishdee.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Үгүй яахав дээ, тураалд ороод тэнцэхгүй байна гэж сонсоод санаагаар унаж байсан бол одоо бүр тарган гэж сонсогдож байгаа нь улс орон өлсгөлөнгөөс салсны тэмдэг биш үү? цЭРЭГТ АВААЧААД Л ЖАВХАЙЛГААД ӨГЧИХ Л ДӨӨ.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК