ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Энхбаяр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ. Тодруулбал тэрээр саяхан болсон тус эмнэлэгийн даргын сонгон шалгаруулалтаас өөрийг нь үндэслэлгүйгээр хассан хэмээн шүүхэд хандсан юм байна. Шүүх хурал энэ сарын 16-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болох аж.Ц.Энхбаярыг тус эмнэлэгийн даргын албыг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд эмч албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж сольсон гэх шуугиан дэгдсэн бөгөөд эмнэлэгийн ажилчид түүний эсрэг жагсаал цуглаан хүртэл хийж байсан юм.
Дашрамд дурдахад ГССҮТ-ийн шинэ даргаар уламжлалт анагаах ухааны гавьяат эмч З.Мэндсайхан томилогдоод байгаа юм.
24tsag.mn


















































Сэтгэгдэл (10)