
Долоо хоногийн өсөлтөд дараах хүнсний бүтээгдэхүүн голлох нөлөө үзүүлжээ. Үүнд:
-Хонины ястай мах 1.0 хувь,
-Үхрийн ястай махны үнэ 0.8 хувь,
-1-р зэргийн гурил 1.2 хувь
-Байцаа, лууван, сонгино тус бүр 0.4 хувь
-Манжингийн үнэ 0.3 хувь
-Савласан сүүний үнэ 0.2 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн энэ сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
24tsag.mn