
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурваар буюу 9.4 промиллээр буурчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүйгээс болж хүүхэд усанд унах, хөхөндөө даруулах, өндөр зүйлээс унах, түлэгдэх зэрэг шалтгаанаас үүдэн эндсээр байна.