Өнгөрсөн амралтын өдөр “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-аас санаачлан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “247” фэйсбүүк групп, “Монголын Приус сонирхогчдын холбоо”, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тохижилт хог хаягдлын удирдлагын систем хамтран Хийморийн овоог хадаг яндараас нь салгаж, ойр орчмыг хогийг цэвэрлэлээ. Энэхүү “Амьд байгалаа хайрлая” сайн үйлсийн аянд найман настай балчираас 80 настай буурал гээд 300 гаруй иргэн, 160 гаруй эко приус машинтай залуус нэгдэж 10 орчим тонн хогийг түүсэн юм. Сайн үйлсийн аянг зохион байгуулж нэгдсэн залуус уул усаа тахин шүтэхдээ байгаль эх дэлхийдээ муу үр дагавар үлдээх буюу моддын амийг боож үхжүүлэн хадаг уяж, элдэв төрлийн хог хаядаг байдлыг зогсоох, хүн бүхэн тэр дундаа ирээдүй хойч үе маань байгаль эх дэлхийгээ онгон дагшинаар нь хайрлах сэтгэлгээг суулгах, ухамсарлуулах явдал юм. Энэ нь үр дүнгээ өгч “Амьд байгалиа хайрлая” аян олон хүнийг хамарч нэгнээ танихгүй ч нэг зорилгын төлөө Монголын залуус нэгдэж чаддаг гэдгийг харуулсан юм.




Д.Ундрах /24tsag.mn/