
Аяллын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-ны өглөө 09.00 цагт Чингисийн талбайд болох бөгөөд Чингисийн талбай-Хүрхрээ амралт гэсэн чиглэлээр ирэх, очих 20 км замд зохион байгуулагдах юм.
Тус спорт, явган аяллын тэмцээнд УЕПГ-ын харъяа нийслэл, дүүргийн прокурорын газрууд бүрэн хамрагдах бөгөөд аялалд оролцож буй баг бүр аяллын хувцсаар жигдэрч, өөрийн багийн онцлогийг харуулсан нэр, хаяг, таних тэмдэг, нийтийн биеийн тамир спорт, хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчилсан уриа лоозон бэлтгэнэ.
Явган аяллын үеэр прокурор ажилчдын дунд Чингисийн талбай-Хүрхрээ амралт чиглэлд 10 км-т гүйлтийн тэмцээн явуулах бөгөөд тэмцээнд нэг багаас 5-аас доошгүй тамирчин оролцох юм.
Түүчлэн аялагчдын отоглох газарт сагсан бөмбөг, теннис, шатар, олс таталтын тэмцээн зохион байгуулах боломжтой.
Таних тэмдэг, оролцоо, хувцаслалт, зохион байгуулалтыг харгалзан нэг багийг шалгаруулах бөгөөд гүйлтийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, шагнаж урамшуулна.