
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан 2014 оны 05 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан нь байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээхэд гар бие оролцсон үндэсний хэмжээний хөдөлгөөн болон өрнөж байна.
Нийслэлийн прокурорын газрын хамт олон дээрх уриалгад нэгдэн өчигдөр “Үндэсний цэцэрлэгт” хүрээлэнд мод тарьж өөрсдийн гэсэн төгөлтэй боллоо.