
Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-35 см нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.