
Өнөөдрийн байдлаар улс орон даяар нийт 14.1 сая төл бойжиж байгаа талаар албаныхан хэлж байна. Үүнээс ботго 38.5 мянга, унага 237.9 мянга, тугал 466.9 мянга, хурга 7.2
сая, ишиг 6.2 саяыг хүлээн авчээ. Төл бойжилт улсын хэмжээнд 98.9
хувьтай байгаа бөгөөд мал төллөлт өмнөх долоо хоногоос нэг орчим саяар
нэмэгдсэн аж. Хээл- тэгч малын 74 хувь нь төллөж, авбал зохих төлийн
91.4 хувийг хүлээн аваад байгаа гэнэ.
Энэ жил улсын хэмжээнд 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гараад байгаа. Уг нь 19.4 сая хээлтэгч төллөнө. Гэхдээ олон жилийн дунджаар нийт хээлтэгчийн 80 хувиас нь төл хүлээн авдаг учраас ийм тоо гаргаад байгаа аж. Мал төллөлт Өмнөговиос бусад аймагт 50-80, Баян-Өлгийд 92.1, Ховдод 88.7, Өвөрхангайд 88.2, Орхонд 83.9 хувьтай байна.