
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг-2520, Чингэлтэй дүүрэг-16232, Хан–Уул дүүрэг-10234, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл-50.000, ногоон байгууламжийн үзэсгэлэнгийн үеэр иргэд 60.000 ширхэг мод худалдан авч тарьжээ. Энэ нь нийт 163.819 мод болсон байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамж, Явуухулангийн цэцэрлэг, Самбуугийн гудамж, Туул голын хөвөө, Чингэлтэй хайрхан уул, нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгууллага, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг, хороо, иргэд мөн шинээр мод тарьсан байна.