
Тэгвэл МЗХ дахин нэг саналыг НАЗГ, НЗДТГ-т хүргүүлжээ. Тэр нь шинээр баригдах, засвар шинэчлэл хийх замуудад унадаг дугуйн замыг оруулах юм байна.
Эхний ээлжинд МУИС, ШУТИС болон бусад салбар их дээд сургуулиуд байрлаж оюутан залуус их хэмжээгээр зорчдог зам болох хуучнаар “Залуучуудын өргөн чөлөө”-г “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-өөр шинэчилж, өргөсгөж байгаа энэхүү замын ажилд унадаг дугуйн зам барьж өгөх саналыг хүргүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд 74 метр гүүр болон 0,9 км авто зам хийгдэх аж.
Дашрамд сонирхуулахад “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2014-2016 оны буюу 3 жилийн хугацаанд 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд МЗХ цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол байгуулах, унадаг дугуйн үйлдвэр Монголд байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
А.Наран /24tsag.mn/