Цаг агаарын тогтворгүй байдал энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тэр дундаа төвийн нутгаар ойрын гурав хоногтоо хур тунадас, нойтон цас орж, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Тодруулбал 15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Иймл иргэдийг шар усны үерээс болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
24tsag.mn

















































