Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Мягмар: Төрийн дарангуйлал, төгрөгний дарангуйлал хоёр Монголын гурван сая хүнийг дарлаж байна

2014-5-14
0
ЖИРГЭХ
Би  шууд  хэлэхэд,  төрийн  дарангуйлал,  төгрөгний  дарангуйлал  хоёр  Монголын гурван сая хүнийг дарлаж байна.  Энд амьдрах эрх бидэнд алга.

    Алга дарам газар ч олдохгүй энэ цаг үед хүмүүсийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөж, бяцхан үрсээ салхилуулдаг нийтийн эзэмшлийн талбай буюу тоглоомын талбай “Төрийн өмчийнх” гэдэг тодотголтойгоор хуруу дарам цөөхөн. Бараг л ганц нэгээр тоологдох төдий. Тэгвэл  Улаанбаатар хотын Эрх чөлөөний талбайгаас гадна, бусдын гарт орж хувийн эзэмшил болоогүй хоёрдахь улсын мэдлийн талбай бол Сансарын тунель дээрх 1960-аад оны үеийн талбай. Энэхүү нийтийн эзэмшлийн тохь тухтай талбайг ЗХУ-ын тусламжтайгаар тухайн үед барьж байсан гэдэг.
1
Тэгвэл  хөгшчүүдийн хуучилдаг, залуусын болздог, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг, ээжүүдийн бяцхан үрсээ салхилуулдаг эл талбайг хэн нэгэн эд мөнгөтэй нэгэн өөрийн эзэмшлийнх болгохоор нэлээд хэдэн жилийн өмнөөс санаархах болжээ.

Анх бараг 2002 оны үеэс л иргэн П.Очирбат гэгч энэ хэсгийн газрыг худалдаж авч гэр бүлийн зориулалттай  3 давхар байшин барина хэмээж байсан ч тэр хавийн зуу, зуугаараа тоологдох оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч  эл ажлаа үргэлжүүлж чадаагүй гэдэг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнөөс дахин гарч ирж, шөнө дөлөөр, хүүхэд хөгшид унтчихсан байх үе буюу оройн 02.00-03.00 цагийн үед машин техниктэй ирж уг тоглоомын талбайн хашлагыг нурааж, газар сэндийчлэх ажлаа эхлүүлээд байгаа аж.
1
Тиймээс тэр хавийн орон сууцны оршин суугчид манай сайтад хандаж санал, гомдлоо Хотын дарга болоод Төрийн өндөрлөгүүд, засаг дарга нарт дайсан юм.
Snapshot_2014-05-14_084725
Юутай ч оршин суугчидтай уулзаж санал сэтгэгдлийг сонсож явтал “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон , урлагт 24 жил ажилласан МУГЖ Н.Мягмар гуай таарсан юм. Тэрбээр энэ хавийн оршин суугчдын нэг бөгөөд нийтийн эзэмшлийн талбайг хувь хүнд  худалдсан энэ явдлыг эсэргүүцэж буй хүний нэг юм байна. Тиймээс түүнтэй уулзаж цөөн хэдэн асуултанд хариултж авсан юм.

-Энэ хэсгийн талбай бол яахын аргагүй Төрийн өмчийнх буюу нийтийн эзэмшлийн талбай байна. Чухам хэн гэгч эрх мэдэлтэн, эд мөнгөтэй хүний талд үйлчлээд энэ хэсгийн талбайд барилга барих зөвшөөрөл өгсөн юм бол?
-Пэрэнлэйгийн Очирбат гэгч энэ талбай дээр гэр бүлийн зориулалттай гурван давхар байшин барих юм гэнэ. Гэтэл энэ талбай нийтийн эзэмшлийн газар. Улаанбаатарын чөлөөтэй байгаа талбайн хоёрдахь талбай гэж хэлж болно.  1960-иад оны үед ЗХУ-ын тусламжтай барьсан энэ их сайхан дизейн, архитектуртай газраа устгаж дууслаа шүү дээ. Ямарч байсан хэдэн жилийн өмнө л лам авчирж ном уншуулаад бөөн юм болсон. Улмаар тухайн өдрийнхөө орой 2-3 том барилгын машин механизм авчирж энэ хавийн шороог ухсан. Тэгээд эндэхийн ард иргэд эсэргүүцэж байж болиулсан.  Уг нь тэр  үед  Нийслэлийн  засаг  дарга  байсан  Г.Мөнхбаяр,  Ерөнхий  сайд асан С.Батболд нар бидэнтэй уулзаад “та нар насаараа тайван байж болно. Энэгазрыг чинь хэзээ ч, хэнд ч өгөхгүй” гэж ам гарч байсан.

-Хэрэв нийслэлээс энэ хүнд газар өмчлөх эрх өгсөн бол хэрхэх вэ?
-Нийслэлийн ямар ч албан тушаалтан тоглоомын талбайд хувь хүнд газар олгоод сууж байна гэж бодохгүй байна. Хэрэв Нийслэлээс хэн нэгэн газар олгосон бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Уг нь Э.Бат-Үүл дарга өөрийнхөө гарын үсэггүйгээр нэг ч газар хөндөхгүй гэж ярьсан. Гэтэл түүний энэ амлалтыг доод албан тушаалтнууд нь эсэргүүцсэн үү мэдэхгүй байна.
Бүр гаршсан газрын луйвар энд явагдаж байна. Нийслэлээс  захирамж  гаргасан  хүнтэй  заргалдах  хэрэгтэй.  Тэр  хүнийг  албан тушаалд нь байлгах эрх байхгүй гэж бодож байна.
Хамгийн гол нь  энэ талбай бол ганц 21-р байрны иргэдийн өмч биш. Нийслэлийнхний өмч. Гэтэл сүүлийн үед нэг хүн  хажуулдаж  явах  хэмжээний  зайтай  барилгууд  барьсан хэрнээ ганц байгаа тоглоомын талбайг нь ингэж сүйтгүүлнэ гэж байж болох зүйл мөн үү?.    Бид энэ газар дээрээ хэзээ ч байшин бариулахгүй.  Хоноод ч болов хамгаадна. 

-Уг талбайн арын 21 дүгээр байрны хувьд 5 давхар юм байна. Тэгэхээр урд талд нь 3 давхар байшин барихаар айлуудын цонх хийгээд гарч орох зам ч хаагдаад хэцүүдэх нь дээ?
-Энд байшин барих газар хаана байна вэ?.  Энэ таван давхар байрны урд гурван давхар байшин барьчихаар бид аль зайгаар нь гарч,  аль зайнд нь нар салхи амьгалах  болж байна. Хотынхоо дизайнд ч гэсэн, бидний амьдрах нөхцөлд ч гэсэн  үл зохицож байна.  Энэ талбайд чинь зөвхөн энэ хавийн иргэд биш энд тэндээсхүмүүс ирж салхилдаг. Ээж, аавууд хүүхдээ салхилиулдаг. Өвгөд хөгшид дасгалаа хийдэг, амарч суудаг газар. Яагаад энэ талбайг устгаж байшин барих гээд байгаа юм бэ. Ганц нэг ийм  талбай  байхад  яагаад  болохгүй гэж. Залуу  хүүхдүүд  орой  үдэш зугаалж, сэтгэлийн үгээ ярилцах ч газар алга байна шүү дээ

-Э.Бат-Үүл даргад хандаж юуг онцолж хэлмээр байна?
-Таны захирамжийг, таны ажилтнууд эсэргүүцэж байгаа юм биш үү. Таны захирамж цаасан дээр буудаг ч, практикт ашиглагдахгүй байна.

Би  шууд  хэлэхэд,  төрийн  дарангуйлал,  төгрөгний  дарангуйлал  хоёр  Монголын гурван сая хүнийг дарлаж байна.  Энд амьдрах эрх бидэнд алга. Ард түмэн гэдэг  үе үеийн  төрийнхний  амны бамбай,  илбэний  үг.  Түүнээс  биш тэдэнд ард түмэн ямар ч хэрэггүй. Мөнгө л хэрэгтэй. Бидэнд ямар ч мөнгө байхгүй учир л ингэж дарлуулж байна.
1
Юутай ч Н.Мягмар гуай ийн бухимдлаа илэрхийлэв. Тэгвэл  шинээр баригдах гэж байгаа гурван давхар хувийн орон сууцны цаахан дахин нэг мөнгөтэй этгээдийн  гурван давхар байшин баригджээ.
1
Тухайн нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гурван давхар байшинд өдгөө номын санч үгүй “Билгүүн номч” гэх хувийн сургууль, янз бүрийн түрээсний газрууд  үйл ажилалгаагаа явуулдаг байна. Мөн удахгүй нэг давхарт баар, караоке ажлуулахаар завсарын ажлыг аль хэдийнэ эхэлжээ.
1
Юутай ч барилга барих зөвшөөрлөө аваад буй иргэн П.Очирбатын барилга ч удахгүй баар, караокений үйл ажиллагаа эрхэлдэг газар болж магадгүй. Тэгэхээр иргэдийн нийтийн эзэмшлийн талбайг баар цэнгээний, янз бүрийн хувийн компаниудын оффис болгон хувиргаж байгаад иргэд бухимдалтай байгаа юм.
1

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochib (85.218.60.11)
    Sain bn,dahaid urgejluulen temtseerei.Naad AN hanii chin ug ni hydal uils har bolsoon shuu.yabj yabj ard. Batuul syyj bgaa biz
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.159)
    мундаг эгч шүү. нэг сайхан шударга үнэнийг хэлж.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Onoloo (71.61.2.120)
    Vnen shvv
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    goy jujigchin bas bagsh shuu
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    shan survaljlaga bna
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • иргэн (112.72.13.80)
    газрын наймаачид эрх мэдэлтнүүдийг шоронд хатаах хэрэгтэй муу новшнууд
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.39.47)
    сэтгэлийн дуудлага мягмар эгч яаг үнэн хэлж. амжилт хүсье.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.39.47)
    энэ хүүхнүүд үү мягмар эгч яаг үнэн хэлж.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Mongolch (49.0.134.222)
    Очирбат гээч энэхүү этгээд дөнгөж сая тэнгэрийн гэсгээл хүртэж, давших шог боллоо. Ум мааний бадми хум ...
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.116.150)
    gazriin margaan haana ch bh yumaa davartsan shuu niisleliinhen
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • aagiii (202.131.247.170)
    bair gazrin asuudal aria dendee ho ene asuudal tsegtseh heregtei
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Отгоо (103.11.194.178)
    Энэ байдлаараа хүүхэд хөгшид нарлах алхам газар ч үлдэхгүй шинжтэй шүү ***** гэж
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК